Қарқорымнан Самарқанда құйылған Шынғысхан заманының 2 дана алтын тиыны табылған.


2d1e9f4ec78305a6big2014 жылы Монголдағы Қарқорымды Герман-Монгол елінің бірлескен архиолагиялық зерттеу нәтижесін бұгін Баспа сөз жыйынында көпшілікке жариялады.

Қарқорымдағы 1948-1949 жылдары Орыс ғалымы   С.Киселев бастаған топ алғашқы зерттеу жасаған екен.Содан кеиінгі Шынғысханға байланасты дерек тапқан осы топ болды деп бағалайды.

Монгол Германя елінің дипломатиялық байланысының 40 жылдығына байланысты Германя жағынан қаржыландырған бұл зерттеу нәтиже берген.Ғалымдар көне бутхана орынын қазып бұның 12 ғасырдағы көне Путхана екен деп көріп отыр және осы қазба кезінде 2 дана алтын және 3 дана  куміс тиындар табылған. Алтыны Шынғысхан дәуірінде Самарқанда құйылған  ал күмісі Мөнкехан заманында Қарқорымда құйылған  тиындар деп қортындыладық дейді ғалымдар. Сонымен бірге жеміс қалдықтары және куріш сосын маржан,құмыралар табылған екен.Ғалымдар Путхананың тіке Шынғысхан заманына тиесілі деп көріп отыр,екі ел осы көне жәдігерлерді қорғауға бірлесіп әліде жұмыс атқарамыз деп келіскен көрінеді.Осы путқана орынын әлем туристеріне ашық музеи жасаймыз ол келер жылы өз жұмысын аяқтайды деп жоспарлап отыр.

10009803_1510844805840207_520528305703881634_n3d2ab0b8187757fbig 42303ce8bdf56cdfb650a493b677b483great 45031fbcefecb436big

Суретті Монгол сайттарынан жұлып алдым.

нақты мәтін төменде қоса салдым.

Монгол-Германы археологичдын хамтарсан “Орхон” экспедицээс өнөөдөр 2014 оны 11 сарын 19-нд Үндэсний мэдээллийн төвд “XIII зууны Монголын их хаадын шүншиглэсэн дарагдмал эрдэнэс Хархорумоос олдлоо” сэдвээр мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Антропологи, Археологийн тэнхмийн профессор, Монгол-Германы Орхон Экспедицийн Монголын талын төслийн удирдагч, доктор У.Эрдэнэбат, Монгол-Германы Орхон Экспедицийн Германы талын төслийн удирдагч, ХБНГУ-ын Археологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор К.Франкен, архитекторч Б.Аксель, ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор А.Энхтөр, Монгол-Германы Орхон Экспедици, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Т.Батбаяр, Улаанбаатар дахь Германы ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга М.Россбах нарын албаны хүмүүс оролцов.

1948-1949 онд Хархорум хотын талбайд өргөн хэмжээний малтлагын ажил анх гүйцэтгэсэн С.Киселев ахлагчтай Монгол-Зөвлөлтийн хамтарсан судалгааны ангийн судлаачид энэ хотын их хэрмийн дотор, баруун өмнөд өнцөгт нь орших тусгай хэрэмт цогцолборын төв дундах том барилгын үлдэгдлийг хэсэгчилсэн байдлаар малтан судалж, уг барилгыг Өгэдэй хааны “Түмэн амгалант орд” хэмээн тодорхойлсон нь олон жилийн турш монгол судлалын хүрээнд нийтээр хөдөлбөргүй дагаж мөрдөх цорын ганц үзэл баримтлал болж ирсэн билээ.

Гэвч энэ барилга нь хааны орд харш бус, харин 1235/36 онд суурийг нь тавьж, 1256 онд барьж дуусган 1346 онд эзэн хааны зарлигаар „Юань улсыг мандуулах асар“ буюу “Цогт их сүмийн гэр” хэмээх нэр хайрлаж дурсгалын хөшөө босгосон бурхан шашны аварга том сүмийн үлдэгдэл болох нь Монгол-Германы хамтарсан археологийн экспедицийн үйл ажиллагааны үр дүнд олон баримтаар нотлогдоод байна.

2014 онд ёслон тэмдэглэж байгаа ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хийж буй олон ажлын нэг нь Хархорум дахь бурханы шашны их сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, өргөн олон түмэнд үзүүлэх ил музей болгон эзэмшиж ашиглах бүтээн байгуулалтын төсөл юм.

Энэхүү төслийн ач холбогдлыг өндөр үнэлж ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яам, Герда-Хенкель сан, Германы Археологийн Хүрээлэнгээс санхүүжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын ССАЖЯ-наас зохих хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж хоёр орны мэргэжлийн археологич, архитекторуудын удирдлагаар Монголын “Ордгео” ХХК бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

Эзэн хааны ордон болон мөн түүнтэй нэгэн зэрэг баригдсан зарим сүм дуган, тэдгээрийн дотор 1346 оноос “Цогт их сүмийн гэр” хэмээн нэрлэгдэх болсон бурханы шашны асар том сүм суваргыг «Юань улсын судар» болон 1346 оны Хархорумын бичээст тус хотын хамгийн анхны барилга байгууламжуудын нэг хэмээн тэмдэглэсэн байдаг.

Энэ сүмийг 1311 болон 1346 онд 2 удаа сэргээн засварласан байдаг бөгөөд энэ тухай мэдээг 1346 оны хөшөөний бичээст мөн тэмдэглэжээ. 1311 онд Буянт (1311-1320) хаан Хархорум дахь сүм эвдэрч гэмтсэнийг сонсоод буддын шашин хариуцсан хэлтсийн түшмэл Чогсүмийг засварт шаардагдах мөнгийг өгөн илгээж байжээ. Хоёр дахь нь Тогоонтөмөр (1333-1368) хааны үед болж, сэргээн засварлах ажил 4 жил үргэлжилж, 1346 оны сүүлээр урьд өмнө албан ёсны нэргүй байсан тэр сүмийг «Зарлигаар байгуулсан Юань улсын мандал бадралын асар” буюу “Цогт их сүмийн гэр” хэмээх нэр хайрласан ажээ.

Монгол-Германы хамтарсан экспедицийн 2014 оны малтлага судалгаагаар Язгуурын таван бурханы ивээл дор Их Монгол Улс үүрд мөнх мандан бадарч байхын бэлгэдэл болсон энэхүү сүмийн довжоо суурин дороос XIII зууны үед их хаадын аравнайлж хийсэн шүншигийг илрүүлэн олсон нь Монголын эртний түүхийн судалгаа, археологийн шинжлэх ухаанд гарсан нэгэн шинэ нээлт боллоо.

Сүмийн шүншигт тариа будаа, төрөл бүрийн жимс, алтан утастай торгонд боодолтой “есөн эрдэнэ” (үүнд: Монгол гүрний их хаадын алтан зоос 2 ш, мөнгөн зоос 3 ш, шүр, сувд, оюу) орсон бөгөөд эдгээрийг том вааран саванд хийж амсрыг нь шавар тагаар таглаж тавьжээ. Алтан зоосны нэг нь Чингис хааны Самарканд хотноо дэлдүүлсэн зоос, харин мөнгөн зооснууд нь Мөнх хааны үед Хархорумд дэлдсэн зооснууд байх ажээ. Есөн төрлийн материалаас бүрдсэн эд юмс нь бүтээн цогцолсон суварга шүтээнийг амилуулан тэтгэх нарийн нандин бэлгэдэлтэй бөгөөд Хархорум хотод монгол, герман археологичдын малтан судалсан энэхүү байгууламж XIII-XIV зууны бурханы шашны сүм байсныг бүрэн дүүрэн нотолж өглөө.

Хэвлэлийн бага хурлын үеэр Хархорум музейд хадгалж байгаа энэхүү олдворын дээжээс анх удаа олон нийтэд биет байдлаар үзүүлж, сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд МУИС-ийн археологийн мэргэжлийн ангийн оюутнууд хоёр орны хамтарсан археологийн хээрийн судалгаанд жил бүр оролцон идэвхи зүтгэлтэй ажиллаж байгааг сайшаан тэмдэглэлээ.

Janarbek